Гар арчилгаа
ГАРЫН АРЬС АРЧИЛГАА:
Өдөр бүр бээлий өмсөх, тогтмол гараа угаах гэх мэт эрүүл мэндийн байгууллагад хэрэглэдэг маш олон материал, нэгдлүүд нь арьсыг гэмтээж байдаг. Гар угаалгын явцад арьсны бохирдлыг арилгаад зогсохгүй түүний тослог болон чийглэгийг алдагдуулж байдаг. Гарын арчилгааг хийхгүй байснаар арьсны бүрхүүл гэмтэж арьс хуурайшиж эхэлдэг бөгөөд арьсны хамгаалах чадвар алдагдаж микроорганизм нэвтрэх болон халдварт өртөх шалтгаан болдог. Иймээс гар угаасны дараа хурдан шингэцтэй гар арчилгааны тос хэрэглэхийг зөвлөдөг.
Showing the single result