Description
MRSA, ORSA, VRE гэх мэт олон эмэнд тэсвэртэй бичил биетний халдварын үед деколонизацлах (бичил биетнийг устгах) зорилгоор ашиглана.
- Арьсыг цочроож гэмтээхгүй тул эмзэг, мэдрэмтгий, хуурай арьстай хүмүүс хэрэглэж болно.
- Бичил биетний эсрэг богино хугацаанд өргөн хүрээнд үйлчилнэ.
- Гал тогоо болон хүнсний үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой.
- PHMB* болон будагч бодис агуулаагүй
Хэрэглээ:
- Эрүүл ахуйн гар угаалга: Хуурай арьсан дээрээ Dermoguard plus-с шаардлагатай хэмжээгээр авч хамгийн багадаа 30 секундийн турш хөөсрүүлж угаасны дараа усаар зайлна
- Шүршүүрт орох: Хуурай арьсан дээр эсвэл бие угаагч дээр авч арьсанд түрхэнэ. Хамгийн багадаа 30 секунд хөөсрүүлж угаасны дараа усаар зайлна.
- Үс угаах: хамгийн багадаа 30 секунд үсэндээ массажлаж хөөсрүүлж угаасны дараа усаар зайлна.
Үйлчлэх хүрээ:
- MRSA
- Вируцид
- ORSA
- Бактерицид
- VRE
Савлагаа:
500мл
MRSA нь метициллин/ оксациллин болон бусад β-лактам антибиотикт тэсвэртэй Staphylacoccus aureus омгийн дэд бүлэг юм. MRSA нь эмнэлгийн /HA-MRSA/, олон нийтийн /CA-MRSA/ болон мал аж ахуйтай /LA-MRSA/ холбоот гэх мэт байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс, тэр дундаа дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүд болон өндөр настнууд MRSA -ийн халдварыг авсан тохиолдолд HA-MRSA гэж нэрлэх ба мэс заслын болон мэс заслын бус шархны халдвар үүсгэж болно. CA-MRSA-ийн 75 хувь нь арьс болон зөөлөн эдэд байрлаж халдвар үүсгэдэг бөгөөд ихэвчлэн үр дүнтэй эмчлэгддэг бөгөөд үүнд эрүүл ахуй, халдварын сэргийлэлт хяналт чухал ач холбогдолтой.
Бид MRSA -ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон өвчтөнүүдэд хэрэглэх боломжтой гар халдваргүйтгэл, арьс,үс болон бие угаах бодисууд болон зөөлөн эдлэлийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн бодисыг санал болгодог.